“Miss international-2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл-2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмаа анх “Жагар” компанийн сурталчилгаанд гавьяат жүжигчин Д.Жаргалсайхантай цуг тоглон олны танил болсон түүхтэй. Харин фото модель Б.Энхцацрал нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй”, “Kiss me” зэрэг дууны клипэнд тоглосноор залуусын харцыг булааж явсан бүсгүй. Загварын ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш үерхэж нөхөрлөсөн энэ хоёр бүсгүй “Элсний нүүдэл” уран сайхны кинонд хамтдаа тоглож байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Томоохон компанийн боссууд, улстөрчдийн хүүхдүүдтэй цуг шоудаж буй зургууд нь байсхийгээд л хэвлэлийн хуудсыг чимж байсан моделиуд төд удалгүй харийн орныг зорьсон гэдэг. Мэдлэг боловсролдоо анхааран, загварын ертөнцөөс чимээгүйхэн холдсон А.Дэлгэрмаа, Б.Энхцацрал хоёр урд хөршид амьдрахыг илүүд үзсэн бөгөөд өдгөө хоёул 26 нас хүрч яваа юм билээ. “Элсний нүүдэл”-тэй цуг сураг алдарсан сайхан бүсгүйчүүд өнгөрсөн хугацаанд бага зэрэг жин нэмж, намба суусан нь эдгээр зурагнуудаас тодорхой харагдах биз ээ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна