Дэлхийн загварын ертөнцөд хамгийн нэр хүндтэй, хамгийн их орлоготой эрхэм хатагтай нарын нэг Кейт Мосс анх загварт хөл тавьж, эрчүүдийн сэтгүүлийн ковер болж байснаас хойш 17 жилийн дараа дахин эрчүүдэд зориулсан сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээр болжээ. Тэрээр энэ удаа алдарт “Esquire” сэтгүүлийн нүүр хуудаснаа усны хувцастай дур булаам зурагтайгаар гарах бөгөөд түүний зурагтай тус сэтгүүлийн дугаар ирэх есдүгээр сард уншигчдын хүртээл болох юм байна. Кейт хамгийн анх 1996 онд эрчүүдийн “Arena” сэтгүүлийн ковер болж байжээ.
Тэрээр загварын тайзнаа хөл тавьж, алдар хүндтэй болсон ч мансууруулах бодис ихээр хэрэглэсэнээс болж дэлхийн загварын нэр хүндтэй компаниудтай харилцаагаа тасалж байсан удаатай гэнэ. Гэсэн хэдий ч Кейт маш түргэн хугацаанд өөрийн алдааг засч тэдэнтэй дахин хамтран ажиллах болжээ. Хар тамхи ихээр хэрэглэх болж нэртэй брэндүүд түүнээс нүүр буруулж байсан 2005 онд “Dior”-той хамтран ажиллсанаар Кейтийн нэр хүнд дахин өссөн байна.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна