Монголдоо ноймор нэг гэгдэх гитарчин Өөжгий өөрийн нэгэн мэдэгдэлийг цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр ам барьдаг дуучдыг тайзнаас зайлуулахыг хүссэн байна. Чухам хэний тоглолтыг үзээд ийн уурлаж хилэгнэсэн тодорхойгүй ч тэрээр"Сүүлийн үед энэ панаграмчингууд арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Бүтэн оркестр хуруугаа хөдөлгөж, дүр эсгэж суусан сураг байна. Зарим тоглолтон дээр. Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна" хэмээн нэлээдгүй бухимдсан.Тэгвэл урлагийнхан түүнийг хатуу ширүүн хэмээн дүгнэдэг. Үнэхээр хэлэе гэсэн үгээ шулуухан хэлчихдэг Өөжгий цаана л нэг ширүүн харагддаг шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна