Сагсан бөмбөгийн Хаан Майкл Жорданы нэрэмжит сагсан бөмбөгийн зуны сургалт хөтөлбөрт Монгол улсаас өсвөрийн тамирчид явахаар боллоо
Клубын тогтолцоог Монголд тэр дундаа Монголын сагсан бөмбөгт дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эрчимтэйгээр явуулж эхэлж буй СБЛ Хасын Хүлэгүүд клуб ээлжит бэлэгээ сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудад задлахад бэлэн боллоо. Клубын үйл ажиллагааг эхэлснээс хойш бид гадаад харилцаа тал дээрээ идэвхитэй анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ ч үүднээс Майкл Жорданы нэрэмжит Flight School Academy-тай холбоо тогтоон хамтарсан үйл ажиллагааг явуулахаар болоод байна. Эхний ээлжинд 10 хоногийн турш ЛА,Санта Барбарад үргэлжлэн явагддаг Майкл Жорданы зуны Кэмп-д 9 - 18 насны сагсан бөмбөг тоглодог сонирхдог хүүхэд залуучуудыг явуулахаар боллоо.
Уг Кэмп-д дэлхийн өнцөг булан бүрээс орон орны сагсанбөмбөг сонирхогч, хүүхэд залуус хамрагддаг ба хөтөлбөрийн үер Майкл Жордан өөрөө ирж сургалтанд хамрагдаж буй хүүхэд залууст үнэтэй сургамж зөвлөгөөг өгдөг байна. Хэдхэн жилийн өмнө Майкл Жордан байтугай -NBA-н жирийн нэгэн тоглогчийг ойроос харна гэдэг бол Монголчууд бидний хувьд Мөрөөдөл мэт байсан бол одоо бодит байдал дээр биеллээ олж эхлээд байгаа. Одоогоор СБЛ Хасын Хүлэгүүд багийн 10 өсвөрийн тамирчин албан ёсоор уг сургалтанд явахаар болоод байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна