20 насандаа 2-уулаа нүцгэлсэн, мисс найзууд


Франц зурагчны өмнө нүцгэлж, “Ану хатан” кинонд эротик дүр бүтээснээсээ болоод нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа мисс Б.Бадамцэцэг хийсэн зүйлдээ огтхон ч харамсахгүй байгаагаа дуулгалаа. Үнэтэй машин бэлгэнд авч, шоу цэнгээн хэсэх болсон гэгдэж буй мисс бүсгүй өөрийг нь шүүмжилсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлээд “Би тэр зургийг авахуулах гэж хаа дуртай газраа очоод тайчсан юм биш. Оюуны өмчөөр хамгаалагдана гэсэн учраас тэгж их мөнгө нэхээгүй. “Ану хатан” киног одоо ямар устгуулалтай биш. Тэр нүцгэн дүр тэндээ л үлдэг” хэмээсэн. Харин мисс Шүүдэрцэцэгийн хувьд цээж нүцгэн зурагаа олон дэлгэж бас хамарныхаа асуудлаас болж, ихээхэн олны анхааралд өртөөд буй. Ямартай ч 20 насандаа 2-уулаа нүцгэлсэн миссүүд маань дотны найзууд ажээ.