Рок попынхноос Нараа эгчийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Хатуу ширүүн зантай гэгддэг энэ хатагтай МУГЖ, дуучин Б.Дашдондогийн гэргий. Мөн тэрбээр "Nature sound" дуулаачийн төвийн гүйцэтгэх захирал. Ийм нэгэн асуултад гавьяат маань эхнэрийнхээ тухай хэрхэн хариулсан бол?
-Эхнэр тань таны ажлыг хэр ойлгодог вэ. Хатуу ширүүн гэх юм билээ?
-Ширүүн хүн л дээ. Гэхдээ ширүүн гэдгийг хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байгаа юм. Манай эхнэр цайлган, хүнд хэлэх үгээ шууд л хэлчихдэг байхгүй юу. Ямар ч шоу цэнгээнийг зохион байгуулах чадвартай. Ямар ч уран бүтээлчдийг цагт нь авчраад дуулуулж чаддаг. Зохион байгуулж, удирдах авьяастай. Миний ажилд туслаад явж байдаг. Охин маань гадаадад сурдаг, энд хүү эхнэр бид гурав амьдарч байна даа.хэмээн хариулжээ.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа