Кино од Анжелина Жоли Холливудын хамгийн нөлөө бүхий 100 жүжигчнийг тэргүүлсэн байна. Түүнчлэн Холливудын хамгийн нөлөө бүхий эмэгтэй жүжигчдийн айргийн тавд Женнифер Лоуренс, Женнифер Энистон, Кристен Стюарт, Гвинет Пэлтроу нар багтсан аж.
Хөхний булчирхайн хорт хавдраар эхээ алдсан Анжелина Жоли саяхан энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх журмаар хоёр хөхөө тайруулсан гэдэг нь тодорхой болсон. Түүний ээж 56 насандаа чухам энэ аюулт өвчний улмаас хорвоор орхисон билээ.
Харин хөхөө тайруулах шийдвэрийг тэрээр эмч нар түүнд хөхний болон өндгөвчний хорт хавдар үүсгэдэг BRCA1 ген байгааг илрүүлсний дараа гаргасан ажээ. Харин хагалгаа хийлгэсний дараа 87 хувьтай байсан хорт хавдрын эрсдэл таван хувь болтлоо буурсан юм байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна