Өмнөд Солонгосын поп од Rain-ыг 21 сарын цэргийн алба хааж дуусахад шүтэн бишрэгчид нь баярын нулимстай угтаж авсан гэнэ. Солонгост төдийгүй Азид олон шүтэн бишрэгчтэй жүжигчин, дуучин Rain-ыг өчигдөр Сөүл хот дахь Солонгосын Батлан хамгаалах яамнаас цэргийн үнэмлэхээ авахад 700 гаруй охид, хүүхнүүд түүнийг харах гэж гадаа нь цугласан байжээ. Түүнийг гарч ирэхэд шүтэн бишрэгчид нь нулимсаа барьж дийлээгүй бөгөөд түүнд хайртай гэж хашгирч байсан гэнэ.
Солонгосын хуулийн дагуу солонгос эрчүүд заавал улсынхаа зэвсэгт хүчинд хоёр жил алба хаах ёстой юм байна. 1950-1953 онд хоёр Солонгосын мөргөлдөөн энхийн гэрээ биш, гал зогсоох хэлэлцээгээр өндөрлөснөөс хойш харилцаа нь зогссон тул Өмнөд Солонгост цэргийн алба хаахыг чухалд тооцдог байна.
Өмнөд Солонгост эрүүл мэнд, шашин шүтлэг болон бусад шалтгаанаас өөр тохиолдолд цэргийн алба хаахаас зайлсхийсэн тохиолдолд шоронд хорих ял оноодог юм байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ