Холливудын нэрт одод болох Брэдли Купер, Жерард Батлер нар өнгөрөгч амралтын өдөр Лондон хотноо “Уимблдон”-ы тэмцээнийг үзжээ. Тэд талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын тоглолтыг хамтдаа үзжээ. Нэртэй кино одод тоглолтын үеэр хоёул хүрэм, зангиагаар гангарч хоорондоо элдвийг ярин инээлдэн суусан нь ийнхүү гэрэл зурагчдын дуранд буусан байна.
Тоглолтын хамгийн сэтгэл догдлуулам мөчид дэлхийн манлай теннисчнийг ялж, Их Британийн тамирчдын олон жил хүртэж чадаагүй байсан “Уимблдон”-ын түрүүг хүртсэн Энди Мюррейг түрүүлэхэд Батлер, Купер нар нэг нэгэндээ баяр хүргэн тэврэлдсэн торгон агшныг харуулсан гэрэл зургууд мөн хэвлэлээр цацагджээ. Түүнчлэн тоглолтыг үзэхээр жүжигчин Зое Салданагаас эхлээд дэлхийд алдартай олны танил олон эрхмүүд мөн хүрэлцэн ирсэн гэнэ.
Энди Мюррей нь өнгөрсөн жил Лондонгийн их наадам болон “Америкийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, Их Британчуудын олон жил хүлээж байсан түрүүг хүртжээ.



Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна