Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулахаар болсон. Ардын хувьсгалын их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, наадмын нээлт болон хаалтын ёслолыг найруулах эзнийг тодруулсан байна.Өмнө нь 2010 оны улсын баяр наадмаар “On’n Off” продакшны найруулагч С.Ононбатын хамт Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллаж байсан туршлагатай тэрбээр хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон гэнэ.Сануулахад, өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, 2011 оны наадмын нээлтийг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байсан билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна