Рэппер 50 cent –ийг найз бүсгүйгээ зодож гэмтээгээд шоронд орсон тухай шуугиан гараад байсан ч тэрээр энэ бүхэн худлаа гэж Instagram-д нийтэлсэн зургаараа харуулах гэж оролджээ. Тэрээр гэртээ авахуулсан хэд хэдэн зургаа Instagram-д тавихдаа “Би шоронд биш, гэрийнхээ казинод тоглож байна” хэмээн тайлбар бичжээ. Тэрээр мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан ийм худал мэдээлэл тараасан явдлыг шалгуулж байгаагаа ч мэдэгдэж.
Гэвч 50 cent-д зодуулсан гэх бүсгүй үнэхээр цагдаад дуудлага өгсөн гэдгийг прокурорын байгууллага мэдэгдсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл бол ноцтой хэрэг гэж үзэж байгаагаа ч хэлсэн байна. Бүсгүйн гомдлоор 50 cent-д таван зүйлээр хэрэг үүсгэсний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл, дөрөв нь танхайрал, эд хөрөнгө эвдлэн сүйтгэсэн хэрэг байжээ. Хэрвээ түүний буруутайг тогтоовол таван жил хүртэл хорих ял, 46 мянган ам.доллараар шийтгэх ял хүлээж байна. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд болох ажээ. 

Рэпперийн гэр доторх хувийн бяцхан казино


Гэр доторх сагсан бөмбөгийн талбай
Гэрийнх нь арын цэцэрлэгт байгуулсан хүрхрээ, усан сан
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна
Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 22 нэмэгджээ
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна