Монголынхоо нүүр царайг гаргаж байгаа үзэсгэлэнтэй, чадварлаг, мэдлэгтэй бүсгүйчүүдээрээ элэг нэгтнүүд нь бахархаж явдаг. Бид энэ удаад уншигч та бүхэндээ АНУ-д хувцас загвар,стилистийн чиглэлээр ажлын гараагаа эхлэж, тун амжилттай яваа нэгэн бүсгүйг танилцуулж байна. Түүний нэрийг Bella гэдэг бөгөөд өөрийн нэрийн fashion shop-ыг нээж Монголын охид бүсгүйчүүддээ holliwood-ийн оддын хэв маягаар гадаад имиджээ бүрдүүлэх боломжийг олгож байгаа гэнэ. Тэрээр үйлчлүүлэгчиддээ хувцаслах хэв маягийн талаарх зөвөлгөөг байнга өгдөг бөгөөд өөрийн өвөрмөц стиль имиджээрээ үргэлж бусдаас ялгарч чаддаг. Тиймдээ ч эх орондоо ирээд хэдхэн сар болох хугацаанд нилээд олон тв шоу, сэтгүүлийн хуудсуудыг чимээд амжсан. Олны танил охид бүсгүйчүүдийн гоо сайхан, хувцас загварын сонголтод “хувьсгал”-ыг хийхээр сэтгэл шулуудсан тэрээр одоогийн байдлаар загвар өмсөгч Шүүдэрцэцэг, ETV телевизийн Solo music нэвтрүүлгийн хөтлөгч Solo, Дуучин Нара болон MN 25 телевизийн хөтлөгч Тэмүүлэн гэх мэтчилэн олны танил бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна