Хэдхэн сарын өмнө Монголын кино урлагын ахмад үеийн цуглаж хэвлэлийн хурал хүртэл хийж даргаа огцруулахаар сэтгэл шулуудаж байсан цаг саяхан. Ахмадууд: Захирал Ж.Солонго Кино үйлдвэрийн хашаанд боссон орон сууцны компаниудаас тус бүрээс нь 10 байр авах гэрээ хийж, үйлдвэрийн газрыг өгсөн талаар ахмадууд хэлж байсан. Тухайлбал, “Зүмбэр орд”, “Юнизм” гэх хоёр компанитай хийсэн гэрээ нь үнэн болохыг тэд олж мэджээ. Гэтэл орон сууцны хороолол аль хэдийнэ босчихсон. Өдий олон жилийн хугацаанд энэ тухайгаа ажилчдадаа мэдэгдээгүйгээс нь харахад албаар нууж байгаад хувьдаа завших гэж байсан гэж хардахаас аргагүйд хүрчээ. Захирал Ж.Солонго нь кино урлагийн төлөө юу ч хийгээгүй.
Тэр ч байтугай энэ салбарт зориулсан мөнгөнөөс багагүй завшдаг болох нь илэрч байсан. Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрч байсан. Гэвч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байжээ. Ер нь Ж.Солонго нь хуулийн байгууллагад дийлддэггүй. Энэ талаараа ч ахмадуудад “Та нар намайг дийлэхгүй” гэж шууд хэлдэг гэлээ. Түүнийг огцруулах талаар ахмадууд олон жил ярьж, хэлж байгаа ч үнэхээр дийлэхгүй байгаа гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандан Ж.Солонгыг шалгах, албан тушаалаас нь огцруулах, хариуцлага тоооцох хэрэгтэй байгааг шаардаж байна: хэмээн хоолойгоо сөөтөл хашгирч байсан. Энэ хэрэг усанд хаясан чулуу мэт алга болсон. Тэгвэл энэ удаа бид, Солонго даргийг ийнхүү дурандлаа
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна