С.Жавхлан гэж нүдээрээ инээсэн дууч хүүг зохиолын дуунд живж байсан ард түмэн алган дээрэ бөмбөрүүлж угтсан. Оюутны ширээнээс өндийгөөд удаагүй байсан түүнд нутгийн зөвлөл нь байр, машин бэлэглэж, төр гавьяат цолоо хүртээж амьдралыг нь ногоон гэрлээр цогцлоож өгсөн нь хэтрүүлэггүй үнэн. Насаараа гавьяат мөрөөдөөд бурхны оронд одсон олон урлагийнхны гунигт хувь заяаг мэдэх монголчууд С.Жавхлангийн азтайд гэхдээ гайхаагүй.
Удаа ч үгүй л эрхи ороож, алгаа хавсрах болсон түүнийг амархаан аавын цээж болохыг ч шүүмжлээгүй. Явсаар монголчуудад зөв амьдрах лекц уншиж их мэдэмхийрэх болсон “Зохиолын дууны ханхүү” нэг л өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон.
Ингээд бодохоор эрх хүүхэд шиг зоргоороо түүнийг гэсэн ард олны хайр хүндлэл үнэхээр багадаагүй. Мань эрийн хувийн амьдрал “Торгоны зам” компаний захирлын охинтой гэрлэж аав болсноор өрнөж, салалтаар дуусч дахин эхлээд удаагүй байна. Хаа очиж “Төөрсөөр төрөлдөө” гэгчээр С.Жавхлан зовлон жаргал ойролцоо урлагийн бүсгүйг сонгож, хамтдаа амьдраад чамгүй удаж буй. Бүсгүй нь бол “Шуранхай” гэх ардын этник чиглэлээр дуулдаг дуучин Эрдэнэчимэг. Тэд өдгөө 3 дахь хүүхдээ хүлээн аз жаргалтай амьдарч байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ