Нэг хэсэг аавынхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн хэмээн тэмцэж явсан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар өдгөө Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, нам гүмхэн амьдарч байгаа нэгэн. Зарим нэгэн нь түүнийг албан тушаалд томилогдох гэж ааваараа шоу хийсэн гэх хүн ч цөөнгүй. Чухамдаа яг эрх мэдэл олох гэж аавынхаа төлөө тэмцэж явсан уу? эсвэл аав нь аврагдах аргагүй болсноос чимээгүй болсон уу? гэдэг нь бас л сонирхолтой хэвээр үлдсэн.
Юутай ч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн Н.Энхбаярын хүү Батшугар түүний найз бүсгүй Даариймаа хоёрыг нэг хэсэг саллаа гэж шуугьж байсан бол хосууд эргэн нийлсэн бололтой. Батшугарын хувьд аав нь “аав”-ынд байх хойгуур аав болохоор зэхэж байгаа гэнэ. Хосуудын хувьд анхныхаа үрийг өлгийдөх гээд ихэд хөөртэй яваа сурагтай. Дашрамд сонирхуулахад түүний найз бүсгүй Д.Даариймаа нь монголдоо нөлөө бүхий бизнесмений охин төдийгүй тэд 2008 оноос хойш дотноссон бөгөөд Англид хамтдаа амьдарч байсан гэнэ. Тэр ч байтугай Д.Даариймаагийн хувьд шаггүй боловсрол өндөртэй ухаалаг эмэгтэй төдийгүй хадам эцэг нь хоригдож эхлэх үед гадаадын нэр алдартай, туршлагатай хуульч, улстөрчдөөс тусламж хүсч байсан тухай нэг хэсэг хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Юутай ч хосууд маань тун удахгүй анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна