Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудсыг өөрийнхөөрөө сөхөж, олон арван гайхалтай бүтээлүүдээ туурвин үлдээж байгаа ховорхон заяах авьяаслаг эрхэм бол Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Тэгвэл Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөж Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сурч байгаа юм байна. Уг нь тэрээр загвар өмсөгч байсныг хүмүүс мэдэх биз. Гэсэн ч нэрт хөгжмийн зохиолчийн авьяаслаг хүү хэтдээ загвар мэтийг хаяад л гарч байгаа нь энэ. Гол нь тэрээр саяхан хамгийн анхныхаа зохиосон хөгжмийн бүтээлийг Монголдоо ирж тогложээ. Улсын филармонийн концертын зааланд "Монголын орчин үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд" гэсэн тоглолт болж үүн дээр Ж.Дамдинцэрэнгийн бүтээл тоглогдсон байна.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа