Нэг хэсэг “Харийн залуу” дуу хит болж дуучин Соког гадны залууд дурласан тухайгаа дуулсан гэх яриа нэлээдгүй сонсогдох болсон. Харин дуучин маань “Дэлхийн мундаг од Мадонна гэхэд өөрийнхөө амьдралыг уран бүтээлдээ оруулдаг. Харин би хоёр дахь цомогтоо орсон дуунууддаа амьдралдаа тохиолдсон хайр сэтгэлийнхээ талаар тусгасан. Тэрнээс надад харийн хүнд дурласан юм байхгүй. Тэр дуунд Испани залуугийн талаар гардаг. Би Испани хэл мэдэхгүй, очиж ч байгаагүй. Ер нь би гадаадын хүнд дургүй” хэмээн үгүйсгэжээ. Харин түүний хувийн амьдралд өөрчлөлт гарч тэрээр нөхөртэй болжээ. Харин түүний нөхрийн хувьд урьд гэр бүл, үр хүүхэдтэй байсан ажээ. Дуучин бүсгүй “ Би нөхрийнхөө материаллаг талыг харж, бусдын гэр бүлийг салгаж суугаагүй. Бид учрах гэж л учирсан. Одоо л жинхэнэ заяаны ханиа оллоо” хэмээн Соко гэр бүлийн амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байгаа талаараа ярьж байсан. Энэ удаа Соко маань дуучин отгоогийн хамт манай дуранд өртлөө.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна