1990-ээд оны үеэр дэлхий даяар нэрд гарч үзэгч, сонсогчдын шүтээн болж байсан арын гудамжны залуус буюу “Backstreet boys” хамтлаг манай оронд ирж тоглох гэж байна гэсэн мэдээлэл түгээд буй. Энэ талаар “Шар айраг” хамтлагийн ахлагч, тус тоглолтын зохион байгуулагчийн нэг Г.Ганхүүтэй холбогдож дараах тодруулгыг авлаа.
-“Backstreet boys” хамтлаг Монголд ирнэ гэсэн мэдээллийг тодруулах гэсэн юм?
-Тус хамтлаг манайд энэ сарын 16-нд ирэх ёстой байсан. Гэвч тоглолтын хуваариа өөрчилсөн учир манайд хийх тоглолтоо хойшлууллаа. Манай тал уг нь тус хамтлагийн тоглолтыг “Буянт ухаа” цогцолборт хийхээр төлөвлөж байсан боловч нэг компани нэг жилийн хугацаагаар түрээсэлсэн байсан. Тэгээд бид Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэсэн боловч наадмын бэлтгэл эхэлнэ гэсэн.
-Тэгвэл “Backstreet boys” хамтлаг Монголд яг хэзээ ирэх вэ?
-Бид тоглолт хийх газар болон бэлтгэл ажлыг тодорхой болгосны дараа есөн сараас урих бодолтой байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна