Бүсгүй хүнийг энэ ертөнцийн хамгийн сайхан цэцэгтэй зүйрлэдэг. Цэцэггийг услахгүй бол гандаж, услаж тордвол улам өнгөжин дэлгэрдэг. Тэгвэл энэ даа бид амьдралын нугацаанд өрөөсөн далавчаа гэмтээсэн нэгэн сайхан бүсгүйн талаарх мэдээлэлийыг орууллаа.“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээжээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэнэ лээ . “Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болжээ. Түүнчлэн тэрээр Монголд анх удаа тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг зохион байгуулсан билээ. Пүрэвмаагаар үнэхээр бахармаар.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ