О.Дашбалбар агсны охин Индра хайраа олжээ


Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, ард түмний хүү Очирбатын Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнийг түүний охин Индра амжилттай зохион байгуулсан билээ. Түүний охин Индра нь яруу найрагт элэгтэй нэгэн бөгөөд энэ амралтын өдрүүдээр болсон яруу найргч Ц.Хулангийн номын хуриманд хүрэлцэн очжээ. Индра энэ удаа өөрийн сүйт залуугаа танилцуулсан юм. Түүний хайртай хархүүг Ууганаа гэдэг бөгөөд, шинэ цагийн залуу яруу найрагч. Ууганаа нь өөрийн гэсэн 2 ч номыг гаргасан бөгөөд яруу найраг, утга зохиолын шүинэ залуу шилдэг төлөөлөгч билээ.