Бразилийн супермодель Адриана Лима өчигдөр 32 нас хүрчээ. Тэрээр 1981 оны зургадугаар сарын 12-нд төрсөн юм байна. Айлын ганц охин тэрбээр багаасаа хайр халамжаар бялуурч өссөн ч эцэг эх нь охиныхүү хүмүүжилд санаа тавьж, хатуу цагддаг байсан гэнэ.
Хэдий тайзан дээр дотуур хувцастай алхаж, зурган дээр халуухан гардаг ч гэлээ тэрээр энгийн амьдрал дээр эгэл даруухан нэгэн ажээ. Тэрээр загвар өмсөгч болоогүй байсан бол гэлэнмаа болох байсан гэнэ. Толгой эргэм амжилтад Бразилийн сайхан бүсгүй тэртээх 1990-ээд оны дундуур хүрсэн. Дөнгөж 15 настайдаа дэлхийн хэмжээний супермоделийн тэмцээнд хоёрдугаар байрт орж байсан түүнийг хэн ч харсан аргагүй сайхан бүсгүй гэдэгтэй маргадаггүй.
Одоо ч тэрээр рейтингээ алдаагүй хэвээр бөгөөд дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болж, тэргүүлэгч агентлагуудтай гэрээ байгуулсаар байна. Нэгэн цагт Лима ирээдүйд ээж болж, охин төрүүлбэл хэзээ ч түүнийгээ загвар өмсөгч болгохгүй гэж ярьж байсан. Харин одоо тэр хоёр хөөрхөн охины ээж болсон. Түүний сүүлийн жилүүдэд авахуулсан гайхалтай зурагнуудаас хүргэж байна. Хүлээн авна уу?



.jpg)








































Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна