Монголын тайзны урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил” анхны цоо шинэ тоглолтоороо үдэш бүр үзэгчидтэйгээ уулзаж байна. Тус продакшины захирлаар жүжигчин Төтө томилогджээ. Аргагүй залуу хүмүүс гар нийлсэн харагдана. Тус тоглолтыг үзсэн үзэгчид ,ойрд ингэж инээсэнгүй хэмээн их л сэтгэгдэл өндөр гарч ирж байлаа.
“Эмоци” продакшн “Эрчүүдийг уучил” тоглолтондоо үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ, хайртай найзуудтайгаа, хань ижилтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэр зуны цэлгэр өдрүүд эхэлсэн энэ үед үзэгч түмэндээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа “Эмоци” хамтлагийнхандаа цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үзэгчдээ үдэш бүр 19 цагаас “Тусгаар тогтнол”-ын ордонд “Эмоци” продакшны “Эрчүүдийг Уучил” тоглолтонд морилоорой.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа