Өдгөө 50 жилийнхээ ойд зориулж олон улсад аялан тоглолтоо эхлүүлээд буй домогт “Rolling Stones” хамтлагийнхан ирэх сард Англид болох “Glastonbury” наадамд оролцохоор болсон билээ. Таван өдрийн турш үргэлжлэх тус наадамд хамтлагийн дуучин Мик Жаггер энэ удаа Жейд, Элизабеть нарын хоёр охиноо дагуулахаас гадна монгол гэрт байрлах тухай эх сурвалжууд онцолжээ.
Алдар хүнд, хөрөнгө чинээгээрээ дээгүүрт бичигдэх өдгөө 69 настай нэрт роккер аялан тоглолтынхоо үеэр үргэлж л дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд байрладаг ч энэ удаа түүний сонирхлыг монгол гэр татсан бололтой.
Гэхдээ түүний “Glastonbury”-ийн үеэр байрлах сууц хараахан эсгий Монгол гэр биш ч түүнийг дууриалган зассанаараа онцлог байх гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Q” сэтгүүлд ярихдаа “Би гэр бүлтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрөөхийг хүсч байна. Иймд гэрт байрлахыг илүү тохиромжтой гэж бодсон. Гэхдээ энэ охидын маань санаа байсан” гэжээ.
Орчин үеийн хөгжмийн ертөнцийн томоохон наадам “Glastonbury” ирэх сарын 26-30-ны хооронд Английн “Somerset”-д зохион байгуулагдах аж.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа