Оросын ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь дугаарын шилдэг оролцогч Фатима Хадуева манай улсад хүрэлцэн ирж олон хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Түүнд зориулсан хүлээн авалт маш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд, азтай 1 оролцогч түүнтэй ганцаарчилан уулзах эрхээр шагнуулсан юм. Тэрээр зөвхөн хүмүүсийг үзэж харж мэргэлэхдээ бус, сайн сайхны төлөө мөн өглөгийн гараа сунгажээ. Алдартай зөнчийг урин авчирсан “Их халуун сэтгэл” ТББ-н тэргүүн Батхүү залуу хүн гэхэд , ихийг хийж бүтээж явна. Тэрээр алдартай зөнчөөр дамжуулан Батсүмбэр дэхь асрамжийн 100 гаруй хөгшчүүд дээр очин, ариун цагаан сэтгэлийг бэлгэдэн сүү цагаан идээг бэлэг болгон барихын сацуу, Их халуун сэтгэл” ТТБ-ынхан асрамжийн газрын хөгшчүүдэд 1 сарынх нь эмчилгээнд хэрэглэгдэх эм тариаг бэлэглэлээ. Тус асрамжийн газрын хөгшчүүд нүдэндээ нулимстай, баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Энэхүү буяны арга хэмжээнд ивээн тэтгэгчээр “Тэсо” Корпораци хамтран ажилласан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна