Попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон Парис хотноо энэ сарын 15-нд эхэлсэн Каннын кино наадмын үеэр зохиогдсон “amfAR"s Cinema”-ийн хүндэтгэлийн улаан хивсний ёслолд зочилжээ. Энэ жил тэрбумтнуудын жагсаалтад албан ёсоор бичигдсэн тэрээр дээрх арга хэмжээнд цагаан өнгийн дэгжин хослолоор гоёсон гэнэ.
Өдгөө 47 насны босго алхаад буй тэрээр урлагт хөл тавьснаасаа хойш шоу бизнест амжилттай явж буй дэлхийн хэмжээний од болон хүлээн зөвшөөрөгдсөн. Жанет өөрийн бие даасан биш ч бусад уран бүтээлчидтэй хамтарсан аялан тоглолтоос 458 сая ам.доллар, “The Nutty Professor II”, “For Colored Girls” зэрэг хэд хэдэн кинонд тоглож 304 сая ам.доллар, хөгжим сонирхогчдод хүргэсэн цомгоосоо 268 сая.ам доллар, зар сурталчилгаа болон нэр хүнд бүхий компаниудтай хийсэн гэрээнээс 81 сая ам.долларын орлого олсоноор ийнхүү дэлхийн тэрбумтнуудын эгнээнд нэгджээ. Түүний ах Майкл Жексон хэдий агуу уран бүтээлч, дэлхийн цуутай алдартан байсан ч хэзээ ч тэрбумтан гэх статуст хүрч чадаагүй гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Жанет сүүлийн үед нэрт найруулагч Стивен Спилберг болон Харри Поттэрийн зохиолч Ж.К. Роулинг нарын хамтарч буй нэгэн шинэ кинонд тоглохоор болоод байгаа гэнэ. Түүнчлэн тэрээр Катарын тэрбумтнуудын нэг нөхөр Виссам Ал Манагийн хөрөнгийг ч хамтран эзэмшдэг гэнэ шүү.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа