Өнөөдөр өглөө нэг л сайхан эхэлж байна. Энэ сайхан өдөр эх орныг минь зорин, хойд хөршөөс хүлгийн жолоо залсан алдарт зөн билэгч Фатима Хадуева “Чингис хаан” нисэх онгоцны буудалд 6 цагт газардлаа. Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 13-дахь дугаарын шилдэг оролцогч Фатима нь манай оронд 4 хоногийн айлчлалаар хүрэлцэн ирсэн юм. Монголд байтугай,Оросдоо төдийлөн олдоод байдаггүй энэ алдартай зөн билэгчийг” Их халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн Батхүү урин авчирч байгаа юм. Түүнчлэн өнөөдөр 11 цагаас “Монгол ньюс”-ын байранд хэвлэлийн хурал зарлах бөгөөд ,орой 19 цагаас Улаанбаатар ресторанд” vip” хүлээн авалтыг тус тус зохион байгуулахаар болжээ. . Фатима Хадуева айлчлалынхаа хүрээнд хүмүүнлэгийн үйлсэд гараа сунгаж “Батсүмбэр”-ын асрамжийн газрын хөгшчүүдэд тусламжийн гараа сунгах юм гэнэ лээ. Эх оронд минь хүрэлцэн ирж, олон олон хүмүүсийг баярлуулж байгаа Фатима Хадуевад нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа