Андгай ахиад бут авна


Монголын рок поп урлагт нас харгалзахгүй зузаан нөхөрлөлөөр аминчирхдаг гурван эр “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэд зориулсан “Андгай” тоглолтоороо өнгөрсөн 3 сард эрчүүдийг хуйлруулсан. Харин одоо “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий гэх омголон эрчүүд энэхүү тоглолтоо 5 сарын 24, 25-нд "UB palace"-ийн концертын их танхимд хийж фенүүдээ хүйсээр ялгаварлахгүй, бут авахаар зэхэж байна.

 

Авьяас нь ч байдаг, ааг омог нь ч байдаг, алдаа оноо нь ч байдаг энэ гурван эрхэмийн илүү ч үгүй дутуу ч үгүй чимэг бол энэ эр. Мэдээж өр зөөлөн ч, өтгөн хар үсгүй Дээгий. Монгол хантааз, моодны хувцсаар гоёсон байдаг нь тун ч сайхан зохидог хэмээн фэн бүсгүйчүүд нь ярьдаг юм байна л ээ.