Хувирашгүй хосууд


“Цүнх шиг ээ сайхан бүсгүй юм аа” гэдэг үгээр хайр дурлалтайгаа учирч, өдгөө 30 гаруй жил хамтдаа амьдарч байгаа жүжигчин  “Хасар” Жагаа, хөөрхөн Урнаа нарыг уншигчид маань андахгүй ээ. Олон жил бие биедээ өмөг түшиг болж, хаа ч явсан хамт байдаг хосуудыг бид дурандлаа. Драмынхан дундаас хайр дурлалаар үргэлж залуу, цоглог байдаг хосууд энэ удаад ч хамтдаа энэхүү арга хэмжээг чимж байсан шүү.