Сүүлийн үед олны анхаарлыг татаад байсан хөгжмийн ертөнцийн сэтгэл татам хосуудын нэг дуучин Бейонси, рэппэр Jay-Z нар дахин хүүхэдтэй болж байна. Тэд нарыг хоёрдахь хүүхдээ төрүүлэх гэж буй тухай сенсаци таамаг төдий байсан бол алдартай хосыг тойрсон ээлжит цуурхал батлагдаж байгаа бололтой. Саяхан Америкийн алдартай “E! News” Бейонси, Jay-Z нарыг хоёрдахь хүүхдээ төрүүлнэ хэмээн мэдээлж, дуучин бүсгүйг Бельгид болох аялан тоглолтоо цуцалсан нь ч мөн түүний бие давхар болсонтой холбоотой хэмээн мэдээлжээ.
Харин хосуудын талаар ийнхүү мэдээлэл цацагдсаны дараа рэппэр Рассель Саймон тэргүүтэй тэдний дуу хөгжмийн ертөнцийн ойр дотны найзуудаас “баяр хүргэе” гэсэн үгс твиттерээр аль хэдий жиргээд эхэлсэн байна. Дуучин Бейонсийг ийнхүү дахин хөл хүнд болсон талаар “New York Post” хамгийн анх мэдээлсэн гэнэ. Поп дива анхны охиноо өнгөрөгч оны нэгдүгээр сард төрүүлсэн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна