УДЭТ-ын бүсгүйчүүдийн цугларалт


Өчигдөр буюу 5-р сарын 12-нд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн. Хайр, цаг хугацаа” тоглолтоо хийсэн. Монголын урлагийн сор гэсэн бүхий л уран бүтээлчид энэ л өдөр нэгэн тайзнаа гарсан нь гайхамшигтай гэмээр. Ялангуяа нэг өдөр, нэгэн зэрэг Драмын жүжигчид тайзнаа хамт гарч байсан удаа ховор. Тэгвэл УДЭТ-ын сор болсон бүсгүйчүүд өчигдөр “UB palace”-д хуран цуулсан зочдыг ёстой л инээлгэж, баярлуулж, уйлуулж, уяраасан үдэш болсон.