МАН-ын анчин хэнээс ч айхгүй


Сүүлийн үед ерөнхий сайдтай ана мана “үзэлцэж” яваа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхан манай дуранд өртлөө. Аавынхаа буянд тарвалзаж өссөн тэрээр саяхан улаан номонд орсон хүрэн баавгайг агнасан хэмээн олон хүмүүст шүүмжлүүлсэн ч түүнд арга хэмжээ авах хүн даан ч олдоогүй. Баян айлын хүү гэсэндээ эрхэм түшээн хийж, ярьж байгаа бүхэн өөр. Тиймдээ ч тэрээр хэр баргийн зүйлээс айж эмээгээд байдаггүй нь намынхаа хамгийн зоригтой гишүүнээр тодроод байгаа. Тиймдээ ч Н.Номтойбаярт намын нөхөд нь их сүрхий ханддаг харагдсан шүү. Юутай ч ерөнхий сайд болох хүсэлтэй эрхэм гишүүн маань зорилгодоо хүрэхийн тулд наад зах нь хуулиа сайн биелүүлдэг байх хэрэгтэй гэдгийг санах нь зүйтэй болов уу.