РИАННА, КРИС БРАУН ХОЁР: ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ

Admin
36 минутын өмнө

Рианна, Крис Браун хоёр тийш болсон тухай мэдээг бид зэмлэж амжаагүй байхад шахуу, мань хоёр дахиад л хамт явж харагджээ!

 

Рэппер саяхан цоо шинэ тансаг “Порше” машинаараа найз бүсгүйгээ Лос-Анжелес хотоор зугаалуулсан байна. Эхлээд тэд ажил төрлийн дагуу дуу бичлэгийн студи, дараа нь дэлгүүр, “Wild Style by Joyrish”-ээр орж, Рианна нэг усны хувцас, хоёрын зэрэг цамц авчээ. Ер нь өдрийг тун аятайхан өнгөрүүүлсэн байна!

 

Цорын ганц ойлгомжгүй зүйл гэвэл, энэ тохиолдолд тэднийг найз нөхөд гэх үү, эсвэл амрагууд гэх үү? Дашрамд дурдахад, ялангуяа машинд хамт явж байснаас харвал, амрагууд л байж таарах гээд байна.