Од Рио-де-Жанейро хотын наран шарлагын газарт биеэ шарж байна.
Оройн гоёлын хувцсаа өмссөн Ева Лонгориягийн сайхан биеийг хараад, тэр яасан сайхан өөгүй юм хэмээн атаархан санаа алдаж болно. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд жүжигчин өөрийнх нь бие үнэндээ ямар байгааг харуулчихсан байна. ”Яахаас ч буцдаггүй эзэгтэй нар” кинонд тоглосон 37 настай од амралтын өдрүүдийг Рио-де-Жанейро хотын наран шарлагын газарт өнгөрүүлжээ.
Бразилд Ева жуулчны журмаар ирсэн бөгөөд жүжигчин алдарт Копакабаны наран шарлагын газарт наранд биеэ ээн, энэ зуураа Рио хотын түүх-дурсгалын газруудтай танилцахаар шийдсэн байна. Амралтын өдрүүдэд Лонгория хотоор зугаалж, үзэсгэлэнтэй газруудын зураг авч, Христийн алдартай хөшөөнд очиж, бэлэг болгон эндхийн гоёлын чимэг зүүлт зөндөөнийг худалдан авсан байна.
Богинохон усны хувцас өмссөн жүжигчин модон вандан дээр хэвтэн, хажуу талаа наранд ил гаргажээ. Чухамхүү одын хоёр хажуу тал эндхийн папарацци нарыг гайхашруулсан бөгөөд жижигхэн, өнгөц харахад үнэхээрийн гоолиг Лонгория илүүдэл жинтэй болсон гэж хэн бодох билээ! Үнэндээ бол одын гэдэс гялгар хавтастай сэтгүүлийн зурагт гардаг шиг тийм жавхайсан биш бөгөөд харин үзэсгэлэнтэй бүсгүйн бэлхүүс нэлээд мэдэгдэм өөхөлсөн байна.
Бие галбир нь ингэж жаахан бүдүүрсэн нь одын ердөө хэсэгхэн хугацааны сул талын үр дагавар бөгөөд удахгүй жүжигчин биеэ хуучин хэвэнд нь оруулах байлгүй гэж найдацгаая.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна