Хошин урлагтаа амьдралаа холбосон


Хорт хавдраар өвчлөөд ард түмнийхээ тусламж, дэмжлэгээр эргэн тайзнаа гарсан СТА жүжигчин Б.Баатархүүг авъяаслаг хэмээн олон хүмүүс санал нэгтэйгээр дуугардаг. Ялангуяа архичин залуугийн дүрийг хамгийн сайн бүтээдэг түүнийг ямарсайндаа архийг “юүлдэг” хэмээн цуурхал тарж байсан удаатай. Амьдралын хүнд хэцүү зүйл багагүй үзсэн тэрээр олон хүмүүст инээд бэлэглэдэг буянтай ажил хийдэг гэсэндээ амьд гарсан хэмээх нь бий. Тиймдээ ч өдгөө тайзтайгаа амьдралаа холбосон жүжигчин Б.Баатархүүг бид дурандсан юм.