Нэрт жүжигчин Антонио Бандерас гэр бүлийн хамт Испанийн Малага хотод болсон сонгодог хөгжмийн томоохон наадмуудын нэг “Easter festival”-ыг үзжээ. Өдгөө 52 настай Антонио эхнэр Мелани Грифт болон 17 настай Стелла охиныхоо хамт Мелагад очсон байна. Түүнийг сүүлийн үед эхнэртэйгээ гэрлэлтээ цуцлуулж харилцаагаа бүр мөсөн таслана гэсэн цуурхал дэгдээд байсан ч Холливудын одын бат бөх гэр бүлд дээрх яриа тийм ч чухал биш бололтой.
Антонио Мелагад байх үеэр өөрсдийн байрласан зочид буудлын цонхны тагтанд эхнэр, охинтойгоо юм ярилцаж байгаа нь олны анхаарлыг ихэд татжээ. Өнгөрөгч оны сүүлээр Антонио “Канн”-ын кино наадамд оролцохдоо Энэтхэгийн Болливудын од жүжигчин Малика Шераваттай бүжиглэж наадамд хүрэлцэн ирэгсдийн анхааралд өртсөн нь түүнийг эхнэрээсээ салах нь гэсэн яриа дэгдэхэд хүрсэн аж. Антонио, Мелани нар 1996 онд хуримаа хийснээс хойш 17 дахь жилдээ хамтдаа амьдарч байгаа юм. Тэд танилцсанаасаа хойш жилийн дараа анхныхаа хүүхдээ төрүүлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна