Эхнэрүүдийн нөхөрлөл

Admin
Өчигдөр 10 цаг 53 минут

Саяхан цэргийн баяраар “Ах дүү гурав” тоглолтоо хийж, “бут” авсан билээ. Цагийн сайханд дуулуулж, уйлуулж, уяруулж явсан “Ах дүү гурав”-ын хэн хэн нь л амьдрал үзэцгээсэн. Харин өдгөө бүгд гэр бүлтэй, жаргал зовлонгоо ярих гэргийтэй болцгоосон. Тэгвэл “Ах дүү гурав”-ын эхнэрүүд хоорондоо тун ч сайн найзууд билээ. Ялангуяа Х.Лхагвасүрэн, Т.Дэлгэрмөрөн, С.Амарсанаа нарыг хамтарч уран бүтээлээ хийх болсноос хойш эхнэрүүд нь хоорондоо үй зайгүй болсон. Тэгвэл энэ удаа бүсгүйчүүдийн хамт байгаа ховорхон агшинг бид дурандсан юм.