V&A David Bowie үзэсгэлэн


Victoria and Albert Museum-ийн David Bowie үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ бол музейн хувьд хамгийн их үзэгч үзэх буюу нийт 48000 хүн билет захиалан үзэхээр болжээ. Үзэсгэлэнг гаргах гэж нийт 3 жилийг зарцуулан Bowie-ийн уран бүтээлийг эх үүсвэрээ болгосон ба “Энэ үзэсгэлэнг үзээд хүмүүс яг юу хийх гээд байгаагаа ойлгож гараасай гэж хүсч байна. Олон хүнд санаа байгаа боловч яаж хийхээ мэдэхгүй, хийх зүйл нь байгаад байгаа боловч санаа байхгүй байдаг. Харин энд ирсэнээр тэд зоригжиж чадна байх” гэж туслах барималч Katryn хэлжээ.