Английн хөлбөмбөгийн нэртэй од Дэвид Бэкхэм, “Spice girls” хамтлагийн гишүүн Виктория нарын арван настай Ромео хүү Канадын поп од Жастин Биберийн үнэнч шүтэн бишрэгч гэнэ. Нас хэдий бага ч загварын нэртэй брэндийн нүүр царай болж ээжийнхээ загварын карьерт туслах болсон Ромео хүү iPhone утсаа Жастин Биберээр “тоноглож”, өрөөнийхөө ханаар дуртай дуучныхаа зургийг нааж, дууг нь дагаж дуулдаг аж. Стиль имижийн хувьд ч Жастин Биберээс үлгэр дууриал авдаг гэнэ.
Энэ оны эхээр дэлхийн хувцас загварын нэртэй брэнд “Burberry”-ийн нүүр царай болсон Ромео өмнө нь алдарт “Vogue” сэтгүүлд хүртэл гэрэл зургаа авхуулж байсан юм. Тэрээр өнгөрөгч сард арван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд Дэвид, Виктория нар хүүгийнхээ төрсөн өдрөөр хамтдаа Жастины студид зочлон хайртай дуучинтай нь уулзуулжээ. Энэ үеэр Жастин Ромео хүүд өөрийн “Christmas” цомог, гитар хөгжмийг бэлэглэсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна