Олон сая хүний шүтээн Канадын дуучин Жастин Бибер Москвад концерт тоглохоор анх удаа ирэх гэж байна. 2013 оны 4-р сарын 30-нд спортын “Олимпийский” цогцолборт хийхээр товлосон түүний тоглолтыг Оросын шүтэн бишрэгчид тэсч ядан хүлээж байна. Дэлхийд нэрд гарсан хамгийн залуу дуучин, дэлхийн бүх шагналын эзэн, орчин үеийн хамгийн их амжилт олж буй жүжигчин, нийгмийн сүлжээний хүлээн зөвшөөрөгдсөн хаан Жастин Бибер өөрийн ахуйн шинжтэй ер бусын шаардлагаараа Москвагийн концерт зохион байгуулагчдыг гайхашруулжээ. Дуучин зочид буудалд гольф тоглох тусгай өөрөө гаргаж өгөхийг хүссэн байна.
Энд гольфын хоёр цохиур мод, хоёр бөмбөг, гольфын бөмбөгийг тоглогчид буцааж шиддэг автомат ажиллагаатай нүх орж байна. Үүнээс гадна тайзнаа залуу дуучинд туслах дөрвөн Эм-Си, арвантаван хөгжимчин, хорин бүжигчин, гурван хамгаалагч, массажист, жолооч, хоёр туслах, гурван нүүр будагч, шоуны тайз бэлтгэгч хорин хүн, түүнчилэн найман хувцас бэлтгэгчтэй ирэх ажээ. Жастин Кремль рүү харсан Москвагийн хамгийн үнэтэй буудалд буухаар төлөвлөж байна. Өрөөнд цэцэг байх ёсгүй гэнэ. Бибер арвантаван төрлийн чихэр, нэлээд хэдэн литр хийжүүлсэн ундаа тавихыг шаарджээ.
Дуучин гурван өөр ресторанд хооллох хүсэлтэй байна. Тэр Москва хотоор аялах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд учир нь жүжигчин өөрийн тавьсан шаардлагадаа энэ тухай дурдаагүй аж. Жүжигчний шүтэн бишрэгч нартай харилцах асуудал шаардлагад тусдаа заалт болж орсон байна. Биберийг шүтэн бишрэгчдийг түүнээс аль болох хол байлгах хэрэгтэй ажээ. Үйлчлэгч бүх хүн Жастинтай ярьж, тэр тусмаа гарын үсэг зуруулах юмуу дурсгалын зураг татуулахыг түүнээс шаардаж болохгүй гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна