Тэр дотуур хувцас голдуу рекламддаг, гэхдээ овоохон мөнгө өгвөл өөр зүйл ч хийхэд бэлэн байна. Жишээлвэл, байгаа байдал нь олон бүсгүйн дургүйг хүргэж чадах инээдэмтэй бүдүүн эртэй үнсэлцэхэд бэлэн байна. Гэсэн ч, Бар зүгээр ч нэг мөнгө олдоггүй гэдгээ нотолсон бөгөөд тэр залуутай маш сайхан үнсэлцсэн нь рекламын клип удтал сэтгэлд хоногшин үлдэх болно.Бар Рафаэли рекламд бүдүүн ч гэсэн, ухаалаг эрийн дүрд тоглосон Америкийн жүжигчин Жесси Хеймантай хамт оролцжээ. Рекламын клипийг GoDaddy Super Bowl төсөлд зориулан хийсэн байна. Дэлхийд томоохонд ордог домены бүртгэгч болон Go Daddy хостинг-провайдерын рекламыг хийсэн хүмүүс хөтлөгчид тоглуулахаар жолооч Данника Патрикийг клиптээ оролцуулжээ. Данника Go Daddy-ийн хоёр тал болох сайхан бүсгүй Бар болон ухаалаг Жесси хоёрыг танилцуулдаг. Ингэсний дараа баатрууд бие бие рүүгээ эргэн харж, үнсэлцэнэ. “Дур булаам бүсгүй, ухаалаг залуу хоёр уулзахаар, чиний бага бизнес хөгжинө” гэж рекламын урианд бичсэн юм.Ингэхдээ Бар үйл явцад үнэхээр сонирхолтой тоглож чаджээ. Жессигийн тухайд гэвэл, түүний баярлаж байгаа нь илт. Юу гэвэл, Леонардо Ди Каприогийн хуучин найз бүсгүй, манай гаригийн хамгийн дур булаам бүсгүйн нэгний уруулд хүрэх боломж түүнд олдсон болохоор тэр!
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа