Холливудын залуу од Майли Сайрус өчигдөр өөрийнх нь Twitter-т зочилсон 11 сая жиргээчдэд хуримаа цуцалсан тухай таагүй мэдээ дуулгажээ. Тэрбээр нэг насны амьдралаа хамтдаа элээхээр сонгож, сүй тавьсан, найз залуу Лиам Хемсвортоос бүрмөсөн харилцаагаа тасалсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Майли “Лиамаас салсан нь надад маш таагүй байгаа ч бидний хувьд хурим гэх мэт зүйл байхгүй, бүх зүйл дууссан” хэмээн Twitter-тээ жиргэжээ.
Анх болзож эхэлснээсээ хойш хэд хэдэн ч удаа салж, эргэн нийлж байсан хосууд ийнхүү салах болсон нь Лиам загвар өмсөгч, жүжигчин Женьюари Жонстой нэр холбогдсонтой холбоотой аж. Майли, Лиам нар өнгөрөгч оны тавдугаар сарын 31-нд сүй тавьж, Лиам түүнд 3.5 кратын эрдэнийн чулуун шигтгээтэй бөгж бэлэглэж байсан билээ.
Саяхан Cosmopolitan сэтгүүлд “Лиам бол хамгийн халуухан залуу. Би түүнтэй хуримаа хийхийг хүсч байна” гэсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэний дараа хосууд хуримлахаар шийдсэн нь олон нийтэд илэрхий болсон юм. Гэвч хайрын эзэн Лиам өнгөрөгч сард Лондонгийн “Chateau Marmont” зочид буудалд болсон үдэшлэгт загвар өмсөгч Женьюаритай хамт очсон нь хосууд салах шалтгаан болсон бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна