М.Баярмагнайгийнх бүл нэмнэ

Admin
Өчигдөр 16 цаг 57 минут

“Маск” продакшины жүжигчин М.Баярмагнайх тун удахгүй бүл нэмэх нь ээ. Өчигдөр болсон Гавьяат жүжигчин Боoёогийн цолны найранд тэрээр үзэсгэлэнт гэргийнхээ хамт ирсэн юм. Түүний гэргий биеэ барьсан хар даашинзаар гоёсон нь хөл хүндийг нь илтгэн байлаа. Баярмагнай нэг хүүтэй бөгөөд тун удахгүй хүүгээ дүүтэй болгох нь ээ. Өнгөрсөн долдугаар сард хэвлэлээр түүнийг ихэр хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлэхээр Солонгосыг зорьсон хэмээн бичиж байсан билээ. Магадгүй хосууд ихэр хүүхэд өлгийдөн авах ч юм билүү.