Канадын нэрт дуучин, жүжигчин Майкл Бубле өнгөрөгч сарын 24-нд аав болох гэж байгаа талаараа YouTube сайтаар албан ёсоор мэдээлэл хийж байсан билээ. Саяхан тэрээр “Entertainment Tonight Canada”-д өгсөн ярилцлагадаа удахгүй хүүхэдтэй болох баяртай мэдээг сонссон сэтгэгдлээсээ хуваалцаж, хөл хүнд эхнэрийнхээ талаар яриа дэлгэсэн байна. Ярилцлагынхаа үеэр Бубле “Эхнэр маань хөл хүнд болсноосоо хойш мөхөөлдөс, давсалсан хүнснээс ер нь татгалзахаа больсон” хэмээжээ.
Түүнчлэн тэрээр эхнэртээ амттай хоол хийж өгөхөд нэлээд цаг зарцуулж байгаа тухайгаа ярьж, олон мянган фэнүүдийнхээ өмнө гэргийдээ ямар их хайртайгаа хэлсэн гэнэ. Бубле 2009 оны арваннэгдүгээр сард эхнэр Луисана Лопилатотой сүй тавьж, 2011 онд Аргентинд хуримаа хийсэн аж. Хосууд хамгийн анх 2008 онд Буэнос-Айрес хотод Бублегийн хөгжмийн студид танилцаж байжээ. Нэрт дуучин Бубле Луисанатай гэрлэсний дараа “Crazy Love”, “Christmas” цомгуудаараа Грэммийн шилдэг шагналуудыг хүртэж, хөгжмийн ертөнцийн алдартай оддын нэг билээ. Тэрбээр Итали-Канадын давхар иргэншилтэй ажээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ