Николас Кейжийг Лос-Анжелес хотын нисэх буудалд өөрийн супер хүүтэй хамт явж байхад папарацци нар тааралджээ. Од хоёр хүүтэй бөгөөд том хүү Уэстон зодоон нүдээн хийж, архиддагаасаа болоод хэдэн удаа баригдаж байсныг эс тооцвол, түүнийг супер баатар гэж хэлэх аргагүй. Харин энд Кейжийн бага хүү долоон настай Кал-Элийн тухай ярьж байгаа юм. Түүнд нэрнээс нь өөр супер баатар гэж хэлэх зүйл одоогоор цөөн. Суперменийг Кал-Эл гэдэг байсан бөгөөд Ник хүүдээ ийм нэр өгөхдөө, эрт, орой нэгэн цагт ямар нэг зүйлд ер бусын авъяасаа үзүүлнэ хэмээн найдаж байгаа хэрэг. Кейж болон солонгос үйлчлэгч Элис Ким хоёрын дундаас Кал-Эл гарсан бөгөөд тэр чигээрээ ээж л гэсэн үг. Харин хүү аавынхаа гоё нүдийг дууриагаагүй юм!
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ