Реппэр болон барбадосын гоо бүсгүй хоёр шөнийн клубт найзалжээОдоо АНУ-д шинэ хитээ бичүүлж байгаа Тимати барууны шоу-бизнесийн одуудтай өөрийн авахуулсан зургийг Instagram-ын шүтэн бишрэгч нартаа байн байн илгээж байна. Саяхан реппэр шөнийн нэг клубт уулзсан Рианнатай зургаа татуулжээ. Оросын жүжигчин эр Лос-Анжелесын Playhoyse клубт цагийг өнгөрүүлэхээр ирж, хэсэг хугацааны дараа супер од бүсгүй ч энд орж ирсэн байна. Рианна клубт бие хамгаалагч нарынхаа хамт ирсэн ч, шүтэн бишрэгч нартайгаа дуртай нь аргагүй ярьцгааж байжээ. Тимати найз нараараа дамжуулан Барбадосын сайхан хоолойтой гоо бүсгүйтэй танилцсан байна. Реппэр дуучинтай дурсгалын зургаа ч татуулжээ. Энэ орой Рианнатай зургаа татуулахыг зөвхөн Тимати хүсээд зогсоогүйг хэлэх хэрэгтэй.
Папарацци нар оддын хөдөлгөөн бүрийг чухамдаа анаж, аль болох олон зураг авахыг оролдож байжээ. Дуучин бүсгүй шөнийн клубт нэвт гэрэлтсэн даашинзтай ирж, цаанаас нь түүний хамаг сайхан бие тодоос тод харагдаж байсан байна. Түүний хөх нимгэн даашинзын цаанаас маш тод харагдаж байсан учир, од үдэшлэгт нүцгэн ирээ юү дээ гэлтэй санагдаж байж. Тийнхүү манай гаригийн хамгийн хүслэн болсон бүсгүйчүүдийн нэгний бие галбирыг сайтар харж, хувийн архивдаа зурагтай болсон Тиматид атаархахаас аргагүй. Нэг үгээр хэлэхэд, сүүлийн үед Тимати Рианнатай хамт байж хоёр ч удаа харагдсан байна. Тэр хоёр эхлээд Лос-Анжелесын Playhoyse клубт нэг ширээний ард цагийг өнгөрүүлж, арваад хоногийн өмнө Тимати, Рианна хоёрыг Greystone шөнийн клубт байхыг дахин харцгаажээ.
Рианна Instagram дахь Тиматийн албан ёсны хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд одоо тэд лайк солилцож байгаа ажээ. Одоо Тимати Лос-Анжелес хотод амарч, гадаадын одууд оролцсон шинэ төслүүд дээр ажиллаж байгаа юм. Тиймээс Тимати яг одоо Рианнатай хамт төсөл дээр ажиллаж байж болохыг хэн мэдлээ, гэвч асуудал одоогоор учир битүүлэг хэвээр байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана