ЖАСТИН БИБЕР ШАЛДАН ӨГЗӨГӨӨ ХАРУУЛАВ


Жаал хүү том болж, аятайхан харагдахыг нэг их хүсэхгүй байгаа бололтой    

Канадын нэрт дуучин, дэлхийн өсвөр насны охидын мөрөөдөл болсон Жастин Бибер сайн хүүхдийн дүрээсээ салахаар цөхрөн оролдож байгаа бололтой. Од найз охин Селена Гомесоо хаясан тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан юм. Харин одоо “тав дахь цэгийнхээ” зургийг Интернэтэд тавьжээ.

18 настай Жастин Бибер Instagram-ын албан ёсны хуудсандаа өөрийнхөө нүцгэн өгзөгийг харуулсан нэлээд эвгүй зургаа тавьсан байна. Гэвч олон шүтэн бишрэгч нь зургийн талаар сэтгэгдлээ бичиж, 86 мянган “лайк” даржээ. Харин Жастин яагаад ч юм болихоор шийдэж, тэр зургаа татаж авсан байна.

 

Саяхан Бибер нэлээд эвгүй байдалд орсон юм. Лос-Анжелесийн нэг гэрэл зурагчин 18 настай дуучны спортын Ferrari машины зургийг дарах гэж байгаад амиа алджээ. Папарацци зураг дарахдаа болгоомж алдаж, өөр рүү нь ирж яваа машиныг анзаараагүй байна.

 

Энэ явдал Лос-Анжелес хотын Сепульведын гудамжинд болжээ. Калифорнийн замын цагдаагийн төлөөлөгчдийн хэлснээр, Жастин Биберийн цагаан өнгийн Ferrari 405 дугаар засмал замаар явж байхад нь эргүүлийн цагдаа ердийн шалгалт хийхээр зогсоосны дараа энэ эмгэнэлт явдал болсон байна. Энэ үед гудамжны нөгөө талд машинд байсан гэрэл зурагчин олон тээврийн хэрэгслийн дундуур сүлжин, машинд дөхөн ирж, зураг авч эхэлсэн байна. Цагдаа түүнд сануулга өгөөд, хойшоо болохыг шаарджээ. Зурагчин цагдаагийн үгэнд орж, гудамжны зорчих хэсэгт гарч ирсэн байна. Хэсэгхэн хугацааны дараа хажуугаар нь өнгөрч явсан машин түүнийг дайрчээ. Зурагчин эмнэлэгт очоод нас барсан байна.