“Spice Girls” хамтлагийн дуучин бүсгүйн найз залуу нь тоглоомын Интернэт-бизнесийн эзэн болжээ
Жерри Холливел бүтэлгүй хайр дурлалтай нэг бус удаа холбогдож байсан юм. Тэдний дунд Британийн дуучин Робби Уильямс, Америкийн жүжигчин Крис Эванс, түүнчилэн Английн хошин шогийн зохиолч Рассел Брэнд нар байжээ. Харин одоо дуучны сонголт шоу-бизнестэй холбоогүй хүн, ингэхдээ гадаадын хүнийг онилжээ. Оросын саятан Антон Кажубовский Америкийн дуучин бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдсэн байна.
“Spice Girls” хамтлагийн дуучин асан 40 настай Жерри Холливелл Оросын 39 настай бизнесч Антон Кажубовскийтай уулзаж учирч байгаа ажээ. Тэр тасархай сайхан залуу төдийгүй, олон саяын хөрөнгөтэй нэгэн. Саяхан папарацци нар тэднийг хамт байхад зургийг нь авч дөнгөжээ.
Тэд хоёр талынхаа найз нарын дунд танилцаж, эхний минутаас л хэл амаа олсон байна. Хайртай хос хэн хэндээ амиа тавьж, ганц ч өдөр тусдаа байж чаддаггүй байна гэж Британийн “Сан” сонинд бичжээ. Зул сарын баярын дараа Жерри, Антон хоёр Ром руу аялахаар явж, харин саяхан тэднийг Лондонд оройн хоол идэж байхыг харцгаажээ.
Учрыг мэдэх хүн “Сан” сонины сурвалжлагчид хэлснээс үзвэл, 40 настай дуучин бүсгүй чухамхүү дурлалдаа шатаж, одоо л нэг өөрийн хүслэн болсон эрийг оллоо хэмээн хээв нэг хэлж байгаа гэнэ.
- Тэр бол миний хүслэн болсон жинхэнэ жентельмен хүн! гэж Жерри хэлсэн байна.
Антон Кажубовский бол интерактив тоглоомын зах зээлийн тэргүүлэх “тоглогч”, “GreenIaw Limited” компанийн захирал юм. Сүүлийн хэдэн жил тэр энэ салбарын томоохон пүүсүүдийг хамтран байгуулж, дэлхийгээр бизнес явуулж байжээ. Үүнээс гадна, тэр Оксфордын их сургуулийн коллежид орчин үеийн түүхийн лекц уншдаг, бизнесийн сэтгүүлийн гүйцэтгэх редактор, Мөрийтэй тоглоомын судлах нийгэмлэгийн гишүүн юм.
Дашрамд дурдахад, дуулиан шуугиантай үдэшлэгт дуртай саятан гутлын пүүсийг хамтран үүсгэн байгуулагч, дээдсийн хүрээллийн 45 настай баян эрслэн Тамара Меллонтай нэг удаа учир ургуулж байжээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана