“Баатрууд буцаж ирсэн нь” киног анх удаа дэлгэцнээ үзүүлэх арга хэмжээн дээр жүжигчин маань хүүхнүүд болон зайрмагт тун нугасгүй гэдгээ харуулжээ.
65 настай Арнольд Шварценеггер бие, сэтгэлийн их эрч хүчтэй байгаа бөгөөд саяхан Лондон хотод хийсэн хэвлэлийн хурал дээр тэр “Терминатор-5” кинонд тоглох гэж байгаагаа зарласан байна. Жүжигчин “Баатрууд буцаж ирсэн нь” гэдэг киногоо Манант Альбионы оршин суугчдад бас танилцуулсан юм.
“Төмөр Арни”-ийг амттанд тэгтлээ нугасгүй гэдгийг хэн мэдэх билээ! Калифорни муж улсын захирагч асан энэ хүнийг киноны анхны гаралтын үеэр хийсэн үдэшлэг дээр зайрмагийг шуналтай нь аргагүй идэж байгааг харахдаа, гэрэл зурагчид одын зургийг авсан төдийгүй, бас дээр нь баярлацгааж байжээ. Энэ орой Шварценеггер десерт шуналтай нь аргагүй идэж байсан төдийгүй, эмэгтэйчүүд, ингэхдээ кинонд хамтран тоглосон Холливудын дөнгөж мандаж буй од бүсгүй Жейми Александрыг их л шохоорхож байсан байна. Жүжигчин бүсгүй гял цал болсон богинохон даашинзтайгаар улаан хивсэн дээгүүр явж, энэ сайхан бүсгүйг харих бүрийдээ Арнольдын нүд түүний урт нарийхан хөл болон түүний аятайхан өгзгөн дээр байнга тусч байжээ.
Үүнээс хэдэн өдрийн өмнө Германд энэ киног анх үзүүлэх арга хэмжээн дээр “терминатор” өөрийгөө хянах чадвараа бүр алдаж, зургаа татуулж байхдаа, Жеймийг тэвэрч, түүний хацар дээр үнсэх гэжээ.
Энэ зургийг дуртай нь аргагүй нийтэлсэн өрнөдийн шар хэвлэл жүжигчнээс салахгүй гэж дөнгөж саяхан ам гарсан түүний гэргий Мария Шрайверыг болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг түүнд сануулсан байна! Тиймээс ч Германд киног анх удаа үзүүлсний дараа одын хүү 19 настай Патрик Шварценеггер Лондонд аав дээрээ яаралтай нисч ирсэн бололтой.
Одоо Арнольд зураг авахуулах шахуу хуваарьтай байгаа ажээ. Жүжигчин “Ихрүүд” гэдэг инээдмийн киноны үргэлжлэл “Триплекс”-т тоглохыг зөвшөөрсөн байна. Энэ кинонд Дэнни ДеВито, Эдди Мерфи нар бас тоглох юм. Үүнээс гадна, кино зохиол нь бэлэн болмогц л, Шварценеггер “Терминатор-5” киноны зураг авалтад орох ажээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ