“Гурван бүдүүн” Солонгосыг зорино


Уянга ухаарлын дуугаараа сонсогчдыг уяраадаг “Гурван бүдүүн” хамтлагийг сэтгэлээсээ дуулдаг гэж үнэлэх хүмүүс цөөнгүй.. Өөрсдийн сонирхлоор нэгдсэн залуучуууд маань Монгол дээлээрээ гангарсан нь манай дуранд өртлөө. Мөн “Гурван бүдүүн” хамтлаг дуучин A Cool нартай хамтран 2 дугаар сарын 9, 10-нд 20 цагаас Сөүл хотын M CLUB-д Солонгос улсад ажиллаж, амьдарч буй элэг нэгт Монголчууддаа Сар шинийн баярыг тохиолдуулан  олон сайхан хит дуунууд, сюрпризээр дүүрэн, доргио мартагдашгүй  үдшийг өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.