ИРИНА ШЕЙК ҮЛ ТАНИХ ЗАЛУУТАЙ НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТ ЗУГААЦАВ...

Admin
Өчигдөр 11 цаг 27 минут

Загвар өмсөгчийн төрсөн 27 дахь өдрийг хамт тэмдэглэсэн Ирина Шейк болон Кристиану Роналду хоёрт баярлаж амжаагүй байхад шахуу, сэтгэл түгших бас нэгэн шалтаг гарч иржээ. Амралтын өдрүүдэд Ираг Майамийн наран шарлагын газарт өндөр нуруутай, хар үстэй аятайхан залуутай хамт явж байхад нь папараци нар зургийг авсан байна. Тэр залуу нь Криштиану лав биш!

 

Загвар өмсөгч болон түүнтэй хамт явж байсан залуу нарлаг, халуун өдөр наранд биеэ шарахаар гарч ирсэн байна. Цагаан өнгийн шоорт болон ногоон богино ханцуйтай цамц өмссөн Ирина хар нүдний шил зүүж, өргөн саравчтай бейсболийн малгай өмссөн байжээ. Гэвч хос наран шарлагын газар руу явж, харин загвар өмсөгч маань нууж хаагаад, ичиж зовоод байх зүйлгүй гэдгээ харуулж явсан байна. Иринаг шоортоо тайлахад, нарийхан уяатай түрсийк маягийн зүйл харагджээ. Нөгөө аятайхан залуу ойр хавийн хүмүүс, тухайлбал папараци нарын анхаарлыг тэр даруй татсан байна.

 

Саяхан Ирина Шейк, Криштиану Роналду хоёр Цюрих хотод болсон хөлбөмбөгийн сайхан амжилт гаргасны төлөө олгодог “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолд хамтдаа ирж байсан юм. Үүнээс өмнөхөн дурлалт хос Мадрид хотод Иринагийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Тийнхүү Ира өөрийнхөө төрсөн өдрийг хөлбөмбөгийн талбайн индэрт хайртай хүнтэйгээ тэмдэглэж байсан юм.